Н.Лалович ОУОХ-ны гишүүнээр сонгогдлоо

#141823;">Өчигдөр Малайз улсын Куала-Лумпур хотод болж өнгөрсөн ОУОХ-ны 128 дугаар чуулганы хуралдаанаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ненад Лалович ОУОХ-ны гишүүнээр сонсогджээ.

#141823;">Хуралдаанд оролцсон ОУОХ-ны 83 гишүүний 77 нь Н.Лаловичийг дэмжиж 5 хүн гишүүн татгалзсан санад өгч 1 гишүүн түтгэлзсэн байна.

#141823;">Сербийн бизнесмен Н.Лалович нь 1958 онд Югослав улсын Белград хотод дипломатчийн гэр бүлд төрсөн, Сербийн бөхийн холбооны ерөнхийлөгч, Европийн бөхийн холбоонд тус тивийн багийн тэмцээн хариуцсан захирлаар ажиллаж 2006 онд БНХАУ-ын Гуанжоу хотод болсон ДБНХ-ны их хурлаар тус холбооны Товчооны гишүүн болж 2012 онд Лондон хотод улиран сонгогдохдоо эхний санал хураалтаар ялж байжээ. ДБНХ-ны Эрх зүйн болон Ёс зүйн хороодын ажлыг хариуцсан Товчооны гишүүнээр ажиллаж байгаад 2013 онд ерөнхийлөгч болжээ.

#141823;">Н.Лаловичтэй хамт Сенегалын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Мамаду Дианья Ндиайе мөн ОУОХ-ны гишүүн болжээ.

#141823;">МЧБХ. Д.Өлгийсайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ