М.Дэлгэрхүү монголын рекордыг шинэчлэн тогтоожээ
Хангарьд клубийн тамирчин спортын мастер М.Дэлгэрхүү Дэлхийн оюутны универсиад их наадмын 3 дахь өдөр 100м өврөөр даллах сэлэлтээр уралдаж 00:55.71 амжилтаар 50м усан бассейны Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоосон байна. Энэ рекордыг Лондонгийн олимпод оролцсон спортын мастер А.Тамир 2012 оны Лондонгийн олимпид 00:56.37 амжилтаар эзэмшиж байжээ.
Харин одоо тэрээр ОХУ-ын Казаньд болж байгаа усанд спортын 16 дахь удаагийн ДАШТ-д оролцож байгаа юм. Уг тэмцээнийг БНХАУ-ын баг тамирчид хошуучилж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй 2, эмэгтэй 2 нийт 4 тамирчин оролцож байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ