Наоми Кэмпбелл зургаан сарын ял сонсчээ

Хар Ирвэс буюу дэлхий даяар алдартай супермодель Наоми Кэмпбелл хорих ял сонсчээ. Гэхдээ түүнд шүүх тэнсэн харгалзах ялыг оноосон байна. Италийн шүүх супермодель бүсгүйг гэрэл зурагчны биед халдсан хэрэгт буруутай гэж үзээд ийм ялыг оноосон аж.

Хэрэг явдал 2009 онд гарсан билээ. Шүүх хуралдаанаас өмнө од бүсгүйн өмгөөлөгчид эвлэрэх ажиллагааг зохион байгуулсан ч Сицилийн прокурорын газар энэ хэргийг шүүх хурлаар шийдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Кэмпбеллын өмгөөлөгчид давж заалдах бодолтой байгаа ч одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ