Өмнөд Судан ОУОХ-ны гишүүн боллоо
Малайзийн нийслэл Куала Лумпурт болж буй Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) чуулганаар 2011 онд тусгаар тогтнолоо зарласан Өмнөд Судан улсыг Олон улсын олимпийн хөдөлгөөний хамгийн отгон гишүүнээр бүртгэв. Ийнхүү ОУОХ нийт 206 гишүүнтэй боллоо.
Малайз улсад болж буй ОУОХ-ны чуулган хуралдааны долдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар 2022 оны XXIVөвлийн олимпийн болон паралимпийн нийслэлийг тодруулах явдал байсан. Энэхүү шалгаруулалтад Казахстаны Алма-Ата, БНХАУ-ын Бээжин хотууд үлдээд байсан бөгөөд 44:40 саналаар Бээжин хот ялалт байгуулсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ