10 настай Монгол хүү олон улсын таэквандогийн аварга боллоо
Өнгөрсөн өдрүүдэд БНСУ-д олон улсын таэквандогийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Үүнд манай улсын 10 настай тамирчин хүү Т.Энхжин 2 алт, 1 хүрэл медаль хүртсэн амжилттай эх орондоо ирлээ. Тодруулбал, тэмцээн долдугаар сарын 18-наас наймдугаар сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжилж, “Jeonju Open International Taekwondo championship” тэмцээний хүрэл медаль, “Korea Open International Taekwondo Championship” тэмцээнээс алтан медаль, “International Children Taekwondo Championship” тэмцээнээс алтан медаль тус тус хүртсэн байна.Т.Энхжин нь Орхон сургуулийн тавдугаар ангид суралцдаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ