Нүдний доогуур хөхөрдөг, яаж арилгах вэ

Д.Баярсайхан эмч та бүхний асуултад хариуллаа.

-Ямар учраас үс их унадаг юм бэ. Түүнийг зогсоох арга бий юу?

-Цус бага хүмүүсийн үс их унадаг. Системийн өвчин, дотоод шүүрлийн эмгэг, халдварт өвчний дараа үс унах явдал бий. Үсний уут гэж байдаг. Түүнд ямар нэгэн хортой хүчин зүйл нөлөөлснөөс үс унана. Жишээ нь химийн хор, үсний будаг, зарим төрлийн чанар муу шампунь барааны болон гар нүүрний хатуу саван гэх мэтийн зүйлсээс болж үс унах тохиолдол байж болно. Хуйх үрэвссэний улмаас үс хагтахаар бас үс унадаг. Охидод сарын тэмдэг ихээр ирж цус багадалт үүссэн бол үс унах явдал тохиолдож болох юм. Олон төрсөн эхчүүд, мөн геморрей өвчний улмаас цус алдсаар байгаад цус багатай болчихсон хүмүүсийн үс их унадаг. Хоол тэжээлийн болон витамины дутмагшлын улмаас үс их унах явдал нилээд байдаг л даа. Чухам ямар учраас үс их унаад байгаа учрыг эхлээд мэдэх хэрэгтэй. Химийн хороос болсон бол ойлгомжтой. Түүнийг дахин хэрэглэхгүйгээр хордлого тайлах сүү тараг уух шаардлагатай.

-Нүдний доогуур хөхөрдөг, яаж арилгах вэ?

-Нүдний доогуур гол төлөв ядрах үед нүдний доогуур хөхөрдөг. Энэ нь хүчилтөрөгч буюу эд эсийн амьсгалын чухал тэжээл дутагдсантай холбоотой. Ихэнхдээ оюуны хөдөлмөр хийдэг хүмүүст хөдөлгөөнгүйгээр удаан суусны дараа нүдний доогуур хөхөрсөн аргыг хэрэглэн толгойныхоо өвчинг намжааж болно. Хүйтэн усаар норгосон алчуур толгой дээрээ тавьж болох юм. Дээрх аргууд яагаад сайн бэ гэвэл толгой өвдөх үед гол төлөв тархины судсууд тэлдэг бөгөөд хүйтэн цохилт өгөхөд хялгасан судсууд агшдаг учраас түр зуур боловч эмчилгээний үр дүн мэдрэгдэж өвчин намждаг байна. Энэ ажиглагддаг. Үүнийг засахад тийм ч аргыг удаан хэрэглэж болохгүй. Өөрөөр төвөгтэй биш. Та нүдээ аниад бүлээн баахуугаар норгосон самбайг нүднийхээ дээр тавиад 20 минут амар. Дараа нь цэгэн иллэг хийнэ. Үүнд: нүдний дотор буланд хоёр гарын долоовор хуруугаар дарна. Дараа нь нүдний гадна талын буланд дарна. Хамгийн сүүлд хоёр гарынхаа алганы хонхорт нүдээ тааруулаад зөөлөн дарна. Энэ үед нүдний ухархай дээд доод зовхины цусан хангамж сайжирна. Харааны ядаргаа арилна. Цусан хангамж сайжрахын хэрээр нүдний доогуур хөхөрдөг зүгээр болно.

-Толгойны өвчинг яаж намжаах вэ?

-Толгой өвдөх шалтгаан олон янз. Нойр хоол муугаас, агаар дутагдсанаас өвчин эмгэгийн улмаас толгой өвддөг. Толгой өвдөх үед ногоон цай уух сайн бөгөөд цонхоо онгойлгон эрүүл агаарт хэсэг зуур унтвал толгойны өвчин намжих тал бий. Та яаран эм уух гэсний хэрэггүй. Гэрийн нөхцөлд толгойны өвчинг намжаах олон аргыг хэрэглэж болно. Эхлээд бүлээндүү аажмаар хүйтэн усаар толгой хүзүү дал мөрөн дээгүүр шүрш. Хүйтэн усаар 2-3 минут шүршээд завсарлан дахин 3-5 минут шүршинэ. Өвчин намжихгүй толгой сэргэхгүй бол дараагийн тусламжийг өөртөө үзүүлэх хэрэгтэй. Халуун бүлээн усанд хөлөө дүр. Энэ үед хөлийн улны судас тэлж, толгой хүзүүний судас агшдаг учиртай. Бие тань сайхан амарч эхэлвэл унтахыг бод. Өвчин намжихгүй байвал толгойны өвчинг намжаах энгийн иллэг өөртөө хийхийг зөвлөө. Үүний тулд танд гавар хэрэгтэй болно. Гаврыг та хоёр чамархай, шилнийхээ хонхорт түрхээрэй. Иллэг хийх арга маш хялбархан бөгөөд та ердөө л дөрөвхөн барилыг эзэмших шаардлагатай.
1.Эхлээд гарынхаа алгаар толгойгоо хойш нь илнэ.
2.Үсээ угаар нь базна.
3.Арван хурууныхаа өндгөөр ар тийш нь илнэ.
4.Хоёр гараараа толгойныхоо ар талаас дотогш нь шахах маягийн иллэг хийнэ.

-Бамбайн хордлого яаж илрэх вэ?

-Бамбайн хордлоготой хүн хэт их цочромтгой болохоос гадна турж эцнэ, амархан уйлдаг болно. Нойр хямарна. Ядарна. Хөлөрнө. Гар салганаж, бие чичирч зүрх дэлсэхээс гадна зарим үед халуурч мэднэ. Сайн ажиглавал бамбай булчирхай томорсон байна. Хордлого гүнзгийрч өвчин газар авсан тохиолдолд хоёр нүд бүлтэрч харагдана. Нүдний алимны хөдөлгөөн муудна. Өөрөөр хэлбэл нүдээ аних үед зовхи дэндүү ч удаан хөдөлнө. Зовхи ерөнхийдөө хавагнасан байна. Үүнээс гадна нүд хатгуулж өвдөнө. Гэрэлд гялбан харж чадахгүй. Үүнээс гадна нүд хатгуулж өвдөнө. Гэрэлд гялбан харж чадахгүй. Нулимс гоожно. Толгой өвдөнө. Яваандаа хараа муудна. Зүрх судасны эрхтэн системийн талаас гүрээний судас цохих ба судасны лугшилт олширч хэм алдагдана. Их бага даралтын зөрүү ихсэнэ. Гэдсээр өвдөнө. Заримдаа гүйлгэнэ. Элэгний үйл ажиллагаа алдагдана. Булчингууд суларна. Нүүр сэвхтэж, арьс борлоно. Гараа урагш сунган нүдээ аньж зогсох юм бол тэнцвэрээ алдан гуйвна. Зарим хүний өвдөг, тавхайн арьс нь зузаарсан харагддаг. Бамбайн хордлоготой эмэгтэй хүний сарын тэмдгийн мөчлөг алдагдах явдал бий. Эрэгтэй хүний тухайд хордлогын улмаас бэлгийн сулрал үүсэх тохиолдол цөөнгүй ажиглагддаг. Эдгээр шинж тэмдэг хүн болгонд ижилхэн илрэхгүй. Өвчнийхөө хүнд хөнгөнөөс шалтгаална. Зарим хүнд зөвхөн зүрх дэлсэх, хэт их мэдрэмтгий болох төдий цөөхөн шинж илэрч байхад зарим хүнд өвчин хүнд явагдаж дээрх шинж тэмдгүүдийн ихэнх нь илэрдэг байна. Эмчилгээг нарийн мэргэжлийн эмчийн хяналтан дор 1-1,5 % жил үргэлжлүүлэн хийнэ. Шинжилгээгээр онош нь нэгэнт батлагдсан бол бамбай булчирхайн үйл ажиллагааг зогсоох үйлчилгээтэй мерказолилын төрлийн эмийн бодисыг хэрэглэх шаардлагатай бөгөөд өөр бусад шинж тэмдгийн чанартай эм хэрэглээд төгс үр дүнд хүрч чадахгүй.

эх сурвалж :эмч.мн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ