Зургаан сартай хүүгээ эмнэлэгт орхисон эмэгтэйг хайж байна
Увс аймгийн Улаангом суманд эх нь зургаан сартай хүүгээ эмнэлэгт орхиод алга болсон хэрэг гарчээ. Тодруулбал, тус сумын аравдугаар баг, Дунд хорооллын 9-21 тоотод оршин суугч иргэн 30 настай, эмэгтэй Д нь аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хүүгээ эмчлүүлж байсан аж.
Тэрбээр 2015 оны долдугаар сарын 29-ний өдрийн 12:00 цагийн орчим хүүгээ орхиод сураггүй алга болсон байна. Увс аймгийн Цагдаагийн газраас Д-г эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч олоогүй байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ