Уитни Хьюстоны дуугаар охиныг нь сүүлчийн замд үдэв

Уитни Хьюстоны дуугаар охиныг нь сүүлчийн замд үдэв

Алдарт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина Брауныг оршуулах ёслол Америкийн Атланта хотод боллоо. Оршуулгын үеэр ээжийнх нь дуулсан "Jesus Loves Me" дуу эгшиглэж байв. Ээж, охин хоёрын хувь заяа ийм эмгэнэлтэй, ийм адилхан байна гэж тэд төсөөлөөгүй нь лавтай. Тэд хоёулаа угаалгын өрөөндөө олдсон билээ.

Кристина хагас жил коомд байсны эцэст 22-хон настайдаа өнгөрсөн юм. Түүнийг эцсийн замд нь үдэхээр Браун ба Хьюстоны гэр бүлийн гишүүд, мөн жүжигчин Тайлер Перри нар хүрэлцэн иржээ.

Охины эцэг Бобби Браун үг хэлсэнгүй, гэхдээ түүний зурвасыг олонд уншиж өгөв. "Би ч гэсэн чамайг үргэлж хайрласаар байх болно" гэж тэр зурвастаа бичжээ.

эх сурвалж www.mnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ