Зам засвар хэзээ дуусах вэ?

Зам засвар хэзээ дуусах вэ?

Нийслэл хотод хийгдэж байгаа зам засварын ажил 10 сарын нэгэн гэхэд бүрэн дуусна гэж холбогдох албаныхан мэдээлж байна. Энэ жилийн хувьд зуслангийн чиглэлийн болон хотын төвийн энхтайвны өргөн чөлөө зэрэг чиглэлийн томоохон замууд дээр өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийсэн. Өнөөдрийн байдлаар Улиастайн уулзвараас гачууртын чиглэл хүртэлх 11 км автозамын засварын ажлын 5км-г нь бүрэн хучин ашиглалтанд оруулаад байна. Харин Хандгайтын чиглэлийн 16,3 км авто замын зарим хэсгийг ашиглалтанд оруулан газар шорооны ажил болон бусад ажлын гүйцэтгэлийг хийж байгаа юм. Хандгайтын гүүрнийзахын болон голын тулгуур багануудыг суурилуулж дууссан бөгөөд55 хувийн гүйцэтгэлтэйгээр ажил явагдаж байгааг нийслэлийн Автозамын газраас мэдээлжээ.

Зам засварын ажлын дуусах цаад хугацааг 10 сарын нэгэн гэж тогтсон байна. Ажил түргэн шуурхай хийгдвэл есдүгээр сард багтаан засвар хийж буй бүх замашиглалтанд орох боломжтой гэнэ.

эх сурвалж news.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ