Жүжигчин Ц.Алдармаа “3 охин” хамтлагийхантай зугаалж явна

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа хамтлагийнхаа жүжигчин Д.Оюунтуултай маргалдсаны улмаас нэгнээ халуун усаар түлж хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Эл хэргээс болж Д.Оюунтуул нуруу цээж хэсэг хүнд зэргийн түлэгдэл авч БНСУ руу эмчилгээ хийлгэхээр яваад байсан. Харин Ц.Алдармаа шүүхээс долоон жилийн ял авч, давж заалдсанаар 2.5 жилийн тэнсэн харгалзах ял сонссон юм. Энэ бүхэн өнгөрсөн жил болсон бөгөөд Солонгос улсыг зорьсон Д.Оюунтуулын бие нь сайжирч уран бүтээлдээ эргэн орсон билээ. Харин жүжигчин У.Алдармаа бүтэн нүцгэн зургаа авахуулж шуугиан тариад амжсан. Шоронгийн хаалга татаад үзсэн тэрээр сайн найзууд болох “3 охин” хамтлагийхантай амарч явна. Бүсгүйчүүд Өмнөговь аймгаар аялж зугаалж яваа бөгөөд аялалынхаа зарим зургыг цахим хуудаснаа байршуулжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ