“МН370” онгоцны жижиг хэсгийг олжээ

Малайзын нийслэл Куала Лампураас Бээжингийн чиглэлд хөөрч байхдаа сураггүй алга болоод буй “МН370” онгоцны жижиг хэсгийг Энэтхэгийн далайд орших Реюнион арлаас олсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Аврагчид онгоцны далавчны жижиг хэсгийг олсон байна. Энэхүү жижиг хэсэг “МН370”-ийнх байх магадлалтай хэмээн Малайзын шинжилгээний багаас “AFP” агентлаг мэдээлжээ.

“МН370” осолдохоосоо өмнө байшин мөргөж, далайвчны хэсэг унасан байх магадлалтай гэв. Малайзын удирдлагууд онгоцыг далайд хайх ажиллагааг эхлүүлэх хүсэлтээ Австралийн талд гаргасан байна.

Онгоцыг Малайз, Австрали тэргүүтэй дэлхийн 22 орны 3500 гаруй аврагч Энэтхэгийн далайд хайсан бөгөөд онгоцны жижиг хэсгийг ч олоогүй юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас онгоцыг дахин хайсан ч сарын дараа хайх ажиллагааг зогсоосон. “МН370” онгоц өнгөрсөн оны гуравдугаар сарын 8-нд сураггүй алга болсон бөгөөд гурван сарын өмнө тус онгоцонд зорчиж явсан 239 хүнийг амиа алдсан хэмээн зарласан билээ. Тус онгоцны эзэмшигч “Malaysia Airlines” компани зорчигчдын гэр бүлд 50 мянган ам.долларын нөхөн төлбөр өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ