Наснаасаа эрт хөгшрөх 5 гол хүчин зүйл
#333333; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: center;">Яагаад нас чацуу хэрнээ ийм өөр харагддаг юм бол?
#333333; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">
Энэ асуултын хариулт бол амьдралын хэв маяг. Бид бүгд нүүр, гар, хүзүү, зовхи, хөл гээд бүх л хэсгээрээ цаг хугацааныхаа жамаар хөгширч байдгийн шалтгаан ч өдөр бүр хийж заншсан жижиг, энгийн үйлдлүүд юм. Хэрвээ чамд доорх 5 шалтгаанаас тал хувь нь буюу 2 нь л илэрлээ гэхэд 40 нас хүрэхдээ 60 настай мэт харагдахаар огцом хурдтай хөгширч магадгүйг олон улсын эрүүл мэндийн төвөөс хүртэл сануулсан байна шүү.
#333333; font-family: Tahoma; line-height: 18px;" src="http://goolingoo.mn/Image/Content/8978.jpg" alt="Наснаасаа эрт хөгшрөх 5 гол хүчин зүйл" width="508" />
#333333; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">1. Амралт багатай, түгшүүр ихтэй өдрүүд 10 насаар
Ажил гараас гарахгүй хэдэн өдөр зууралдаад ч болохгүй үед зүгээр л мартаад өөртөө нэг хоногийн амралт өг. Ядаж нэг шөнө унтахаасаа өмнө ажлаа бодолгүй тухтай сайхан нойрс. Ямар нэг сэтгэл санааг чинь зовоож байгаа асуудал бүрийг унтахаасаа нэг цагийн өмнө ор тас мартаж байх хэрэгтэй. Хэрвээ чи өдөржин ажилдаа дарагдаж ядарсан бие болоод сэтгэл санаагаа гэртээ ирээд ч мөн л адил үргэлжлүүлэн зовоосоор л байх юм бол нэг л мэдэхэд хар залуугаараа өтөлсөн байх болно шүү!
#333333; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">Нэгэнт л яаж ч хичээгээд нэмэр болохгүй нэг л бүтэж өгөхгүй байгаа зүйлийг өдөржин бодож өөрөө өөрийнхөө тархин дотор түгшүүрийн дохио хангинуулж явах ямар хэрэг байх вэ. Хэрвээ багахан хичээхэд л болох гээд байгаа зүйл юм бол ингэж их цаг алдан өөрийгөө өтөлтөл нь бодож шаналалгүй шууд л тэр дор нь хийж дуусгаад өөрөө өөртөө амралт өг. Хэрвээ одооноос л цагаа зөв зарцуулж, зөв хэмнэлтэй ажиллаж бас зөв амарч сурахгүй бол адал явдал дүүрэн байдаг амьдралыг их л богинохон амьдраад дуусгах нь байна шүү дээ!
#333333; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">2. Чийггүй хуурайшч, тэжээлгүй үрчийсэн арьс 20 насаар
Японы арьс гоо заслын эмч ярилцлага өгч байхдаа их л хөгжилтэй өнгө аясаар “Би эмэгтэйчүүдийг их гайхдаг. Тэд дандаа хувцасаа дутуу өмсөөд гадуур шалдан алхдаг хүмүүс. Яагаад тэгж байна вэ гэхээр, бүтэн өмсөхөөсөө залхуураад байдаг. Хувцас гэдэг бол арчилгаа юм! Тос, чийгшүүлэлт гэсэн үг. Эрэгтэй хүн бол шалдан алхсан ч тийм айхавтар аюул болохгүй. Арчилгаатай арчилгаагүй тэд байж л байна. Харин эмэгтэй хүн ингээд шалдан яваад байхаар гоо сайхнаараа дэлхийг аврах үйл хэрэг нь улам л бүрхэг болоод байгаа юм. Тиймээс хүүхнүүд минь усанд ороод гарахдаа, хөдөө уулаар аялахдаа, саун орчихоод явахдаа ч толгойноосоо эхлээд хөлийн хурууны үзүүр хүртэл өөрийгөө хувцаслаж буюу арчилж байгаад гарч бай!” гэж хэлсэн нь санаанаас ердөө гардаггүй юм. Тэгээд дээрээс нь манай орон чинь хуурай ширүүн уур амьсгалтай болохоор илүү их арчилгаа шаардана гэсэн үг.
#333333; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">Эмч арьс арчилгааны талаар зөвлөгөө өгч байхдаа эмэгтэйчүүдийг бүх биеийнхээ арьсанд анхаарал тавьж байхыг хатуу сануулж байсан. Учир нь эмэгтэйчүүд нүүрний арьсандаа анхаардагаас биш биеийнхээ арьсны гоо сайханд тун ховорхон анхаардаг гэнэ. Жишээ нь хатуулаг ихтэй, даралттай шүршүүрийн дор байнга зогсох нь тийм ч зөв сонголт биш. Улам ихээр арьсыг хуурайшуулдаг болохоор биеийн арьсыг аль болох бүлээн устай, нэмэлт цэцгийн ханд, амин дэмтэй усан онгоцонд хэвтэж амраах юм бол илүү үр дүнтэй байдаг аж. Бас арьсаа үргэлж тослож байх юм бол үрчлээ болон хуурайшилтаас тавин хувиар хамгаалдаг. Харин үлдсэн 50 хувьд нь арьсыг чангаруулахын тулд дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай.
#333333; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">3. Мах ихтэй, ногоо багатай хоол хүнс 30 насаар
Тод өнгийн ногоонууд чамайг залуугаараа байхад тусладаг. Харин мах болон өөх тостой хүнсийг хэт их хэмжээгээр хэрэглэх нь чиний дотор болоод гаднах бүх л эд эрхтэнд муу нөлөөтэй байдаг. Бүхий л турах, жингээ барих тухай зөвлөгөөнд ногоо ид гэсэн байдгийг мэднэ биз дээ? Илчлэг багатай, амин дэмтэй, шингэц сайн гээд дурдаад байвал жимс ногооны сайн тал нь дуусахгүй их. Мэдээж маханд агуулагддаг уураг бидний биед хэрэгтэй. Хамгийн гол нь энэ хоёрын харьцааг л зөв барих хэрэгтэй байгаа юм.
#333333; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол гээд бүгд дээр нь 80:20 харьцааг баримтлах хэрэгтэй. Хоолны чинь тавагны 80 хувь дээр ногоо, үлдсэн 20 хувь дээр мах байх хэрэгтэй. Мөн гоймон будаа, гурил нь мах эсвэл ногооны эзлэх зайнд орохгүй шүү. Учир нь цагаан будаа, гурил зэрэг нь мах ногооноос илүү их илчлэгтэй, цардуул ихтэй байдаг учраас аль болох хүнсний хэрэглээнээсээ бага багаар гаргах хэрэгтэй. Цадахын тулд биш эрүүл бас эрч хүчтэй хөнгөн шингэн байхын тулд хэрэгтэй зүйлээ бага багаар идэж ходоодоо дасгах хэрэгтэй. Гэхдээ хүнснээс авдаг амин дэмүүдээ алдаж болохгүй шүү! Аль болох л хамгийн шим тэжээлтэй бүхэнд дурлаж дотроосоо залуужих нь гол юм.
#333333; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">4. Хөдөлгөөнгүй хөшөө шиг болсон бие 40 насаар
Өмнө нь дурдсан даа! Дасгал хөдөлгөөн 50 хувьд нь хийж байж арьсаа чангалж үрчлээ болон хөгшрөлтөөс хамгаална гэж. “Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг” гэдэг үгийг мэднэ биз дээ! Хэрвээ хөгширмөөргүй байгаа бол яг одоо босоод 5 минут ч гэсэн нурууныхаа чилээг гаргаж суниагаад ажлаа тараад гэрлүүгээ 10 минут алхаж байгаад унаанд суу.
#333333; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">Дасгал хийх дургүй бол дасгалтай дүйцэхүйц бүжиг, хөгжим, спортоор хичээллэ. Рольк, мөсөн гулгуур, агаарын теннис, газрын теннис, усанд сэлэлт, бокс гээд юу ч байж болно. Хэрвээ дэлгүүр хэсэх дуртай бол ядаж долоо хоногтоо 3 удаа зүгээр л авах зүйлээ урьдчилан үнийг нь судалж, хүнсээ цуглуулах зорилгоор дэлгүүр хэсч байгаарай! Хөдөлгөөнийг зөвхөн дасгалаар хязгаарлах хэрэггүй. Гэрээ цэвэрлэж, хүүхдээ салхилуулж, секс хийж байхдаа хүртэл өөрийгөө дасгал хийж байгаа гэдгийг давхар бодож таашаал авч бай!
#333333; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">5. Аз жаргалгүй харилцаа 50 насаар
Чамайг супер хурдан хөгшрүүлдэг бас нэг том зүйл бол сэтгэл гутрал. Тэртусмаа гэр бүлийн харилцаа болон хайр дурлал, нийгмийн шинжтэй харилцаанууд хүний тархийг маш хурдан ядрааж, бүр үс цайх хүртэл нь хөгшрөлтөнд нөлөөлдөг гээд бод доо! Харилцаа бүр өөр өөрийн гэсэн хүнд даваатай, асуудалтай байдаг ч гэлээ тэр бүхэнд гуниглаж, өөрийгөө аз жаргалгүйгээр мэдэрч болохгүй шүү! Ийм бодол өчүүхэн төдий тархинд чинь ороход л чиний тархины эд эсүүд үхжиж эхэлдэг. Хамгийн харамсалтай нь дахин төлжихгүйгээр үхнэ.
#333333; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">Тиймээс аль болох өөрийгөө аз жаргалтай байлгаж эргэн тойрондоо байгаа харилцаа бүрээс ямар нэг таашаалыг мэдэрч бай! Гуниглаж байхдаа хүртэл энэ бүхэн энгийн зүйл, амьдралд байдаг л асуудал гэж хүлээж авч байхыг онцлон захиж байна.
#333333; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">Ингээд наснаасаа эрт хөгшрөхгүйн тулд дээрх бүх муу зуршлаас хол байж эрүүл амьдрах хэрэгтэй шүү!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ