Хакухо наадамлаж байна
Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал эдгээр өдрүүдэд эх орондоо хүрэлцэн ирээд байна. Тэрбээр МУ-ынхөдөлмөрийн баатар цолондоо хүндэтгэл үзүүлж, бэсрэг наадам хийхээр эх орондоо ирсэн юм.
Тэгвэл Хөдөлмөрийн баатар цолонд хүндэтгэл үзүүлэх наадамТөв аймагт эхэллээ. Наадмаар хоёр насны морьдын уралдаан болох бөгөөд хүчит 128 бөх барилдах юм байна. Түүнчлэннаадмын үеэр Их аваргынгэргий Саёоко Вадагийн санаачилгаар Төв аймгийн эрүүл мэндийн салбарт бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардууланөгөх аж.Мэргэжлийн сумо бөхийн энэ цаг үеийн хамгийн амжилттай аваргуудын нэг Хакухо М.Даваажаргал Мэргэжлийн сүмо бөхийн дээд амжилт, хамгийн олон түрүүг эзэмшигчнэгэн юм. Тэрбээр энэ долдугаар сарын Нагоя башёд түрүүлж 35 дахь удаагаа Японы эзэн хааны цомыг өргөсөн билээ.
Times.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ