А.Цэрэнтогтох хүү эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасагт шилжлээ
Хэрэглээний газ дэлбэрсний улмаас А.Цэрэнтогтох хүү дүүгийнхээ амь насыг аварч өөрөө 80 хувийн түлэгдэлттэй үлдсэн. Хүүг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Солонгос улсад шилжүүлэн эмчлүүлэх хандив цуглуулсаар одоогоор 70 гаруй хувь нь буюу 210 сая орчим төгрөг цуглаад байна. Эмчилгээний зардалд нийтдээ 350-400 сая төгрөг шаардлагатай бөгөөд үргэлжлүүлэн хандивын аяныг өрнүүлсээр байна.
БНСУ-д эмчлүүлж байгаа А.Цэрэнтогтох хүүгийн бие сайжирч өнгөрсөн амралтын өдрүүдэд эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжсэн байна. Хүүгийн биеийг эмч нар бүрэн эдгэрэх боломжтой харин гоо сайхны асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй гэжээ. Гэсэн ч А.Цэрэнтогтох болоодхүүгийн гэр бүлийнхэн Монголын ард түмний хандив туслалцаанд маш их талархаж байгаагаа илэрхийлсээр байна. Харин ахынхаа ачаар амьд үлдсэн хоёр настай дүү нь одоо аавынхаа хамт Монгол улсдаа эмчлүүлж байгаа бөгөөд дүүгийнх нь ч бие сайжирч байна.
Дансны дугаар: ХААН БАНК-ны 5018042275
Данс эзэмшигч: Мягмарын Дэлгэрмаа / Нагац эгч /
СЭТГЭГДЭЛ БИЧИХ