Насанд хүрээгүй охидыг Эрээнд “нийлүүлдэг” монгол хүүхнүүдийг шүүжээ

Хятадад байнга амьдардаг гэх Д.Хишигдолгор, Н.Алтанчимэг нарыг насанд хүрээгүй охидыг Хятадын Эрээн хотоос цаахна Жанхчхүүгийн даваа гэх газарт “Лангуфан” иллэгний газарт биеэ үнэлэхэд зуучилсан, улсын хил давуулан худалдаасан хэргээр саяхан шүүжээ. Худалдаалагдсан охид бүгд эмзэг байдалтай буюу орлого багатай, хойд эцгийн дарамтанд байдаг байж. Д.Хишигдолгор нь хоёр охиныг энэ байдлаар нь далимдуулан өөрийн зардлаар гадаад паспорт, тасалбар худалдан авч хил давуулан явуулж. Харин Алтанчимэг нь Хятадад тэднийг хүлээн авч бэлгийн мөлжлөгт оруулахад зуучилсан гэнэ. Тэрээр охид өөрсдөө уйдаад байна, биеэ үнэлэе гэсэн хэмээн мэдүүлж. Насанд хүрээгүй хохирогч Б.Б нь биеэ үнэлэх бус саунд ажиллана хэмээн явсан гэж. Тэрээр биеэ үнэлж байснаа ийн мэдүүлжээ. Эхлээд Эрээний Жинхай буудалд очиход тэнд өмнө нь Сингапурт сурахаар явсан гэх найз Норовсүрэн нь байхаар биеэ үнэлэх юм байна гэж мэджээ. Тэнд нийт 7 монгол охин байсан агаад Болор-Эрдэнэд 27 гэсэн дугаар өгч. Охид өглөө 11-12 цагийн үед босоод 13 цагт ажилдаа ордог байж. Үйлчлүүлэгч ирээд дугаараар нь сонгодог гэнэ. 17 цагийн үед түр завсарлаж 20 цаг хүртэл амарна. Энэ үед буудлаас нь өдрийн хоол хэмээн агшаасан будаа шарсан сонгино өгнө. Монголд ирсэн хойноо махан хоол удтал идээгүй охид шууд л унаад өгч байжээ. Охид шөнийн 4 хүртэл ажилладаг байж. 30 минут нь 480 юань, үүнээс 150-ийг гар дээрээ авна, хоногоор 1000, үүнээс 450 юанийг нь охин авна гэх мэт тарифтай байжээ. Долоо хоног бүр Алтанчимэг ирж тооцоо хийгээд ойр зуурын мөнгө гээд 100 юань өгнө. Цалинг Монгол руу явах үед нь өгнө гэж амлаад бүх мөнгийг аваад явдаг байж. Паспорт нь ч Алтанчимэг дээр байсан гэнэ. Буудал байрны мөнгө, будаг, бэлгэвчээр хангаад тэрийгээ орлогоос ньсуутгадаг.Мөн хийсэн ажлыг тэмдэглэсэн бүртгэлийг үе үе үзүүлж данс нийлдэгбайсан гэнэ. Зөвхөн биений юм ирсэн үед л ажилд гардаггүй бөгөөд бусад үед заавал ажиллах ёстой байж. Охиноо Өмнөговь явна гээд алга болсонд гайхсан Б-гийн ээж хайсаар бүр Эрээн орсон гэнэ. Замын-Үүдийн цагдаад мэдэгдэж зургийг нь өгч. Зургийнхаа нэг хувийг бариад Эрээний консулын ажилтан Баасанжавын хамт баар зоогийн газар ягааны гудамжаар хүртэл явж хайжээ. Энэ үед сэжиг авсан Хишигдэлгэр охидын ар гэр лүү Оюутолгойн менежер байна хэмээн ярьж удахгүй очно, цалинг нь явуулна хэмээн аргалж байж. Охидыг хилээр орж ирэнгүүт нь Замын-Үүдэд саатуулжээ. Махан хоол идээгүй охид цагдаагийн хэсэгт бохирч унаж байжээ. Шинжилгээ хийлгэхэд өвчтэй гарч. Бусдын охидыг хил давуулан худалдсан, биеийг үнэлүүлсэн эмгэтэйчүүд хэрэгт холбогдонгуутаа жирэмсэлжээ. Шүүх тус бүрийг нь зургаан жил хорих ялаар шийтгэсэн ч дээрхи нөхцөл байдлыг нь харгалзан үзээд хорих ял эдлүүлэхийг нь хоёр жилээр хойшлуулжээ.

NUUTS.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ