БНУУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Латорцаи Янош Монгол Улсад айлчилна

Бүгд Найрамдах Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Латорцаи Янош тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 07 дугаар сарын 28-наас 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Төлөөлөгчид айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод бараалхаж УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандантай уулзалт хийнэ.

Түүнчлэн Бүгд Найрамдах Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Латорцаи Янош тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулсан олон улсын хүндэтгэлийн хуралд оролцож Төрийн ордон, УИХ-ын чуулганы танхимтай танилцана хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ