Уитни Хьюстоны охин өөд болжээ
Алдарт дуучин Уитни Хьюстон агсны ганц охин 22 настай Боби Кристина Браун зуурдаар таалал төгслөө. Тэрбээр сүүлийн хэдэн сарын турш “комад” ухаан мэдрэл нь орон гаран байсаар ийнхүү ээжийнхээ араас нөгөө ертөнцийг зорьжээ. Шуурхай мэдээлэлд өгүүлснээр Боби Кристина Браун хар тамхинд 19 наснаасаа эрчимтэй донтож, сүүлийн хоёр жилийн турш нөхөн сэргээх, сэхээн амьдруулах эмчилгээ хийлгэж байсан юм. Гэхдээ түүний биеийн байдал урьдынхаасаа огт дээрдэхгүй байсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард бие нь маш ноцтой дордсон. Энэ үеэр дэлхийн хэвлэлүүд болон цахим ертөнцөд түүний амь насыг дээсэн дөрөөн дээр байгааг мэдээлж байсан юм. Гэхдээ эмч нар Бобиг эмчилж, хэсэг хугацаанд хэвийн байдалд оруулсан боловч тэрбээр дахин сэхээнд орж ухаан оролгүй байсаар энэ ертөнцөөс үүрд явжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ