Зөөврийн компьютерийнхаа ашиглалтын хугацааг хэрхэн уртасгах вэ?

Бидний өдөр тутмынхаа амьдралыг хялбарчлахад ашиглагддаг олон төрлийн технологид батерей хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ ихэнх хүмүүс техник технологийн талаар нэг их зүйл мэддэггүй. Ялангуяа зөөврийн компьютерийн батерейг солиход өртөг өндөртэй. Тиймээс бид танд зөөврийн компьютерийн батерейн ашиглалтын хугацааг уртасгах талаар цөөн хэдэн арга санал болгож байна.

Зөөврийн компьютерийнхаа ашиглалтын хугацааг хэрхэн уртасгах вэ?



1. Зөөврийн компьютераа хэт халааж болохгүйТа зөөврийн компьютернаасаа халалт мэдэрч, бяцхан асуудалтай тулгарч байвал. Энэ уршигаас болж таны компьютер гэнэтхэн унтарч магадгүй. Зөөврийн компьютерын халалтыг ширээний компьютераас илүү хянах хэрэгтэй. Харин хяналт тавихад харьцангуй амархан болжээ. Та laptop cooler юм уу агааржуулалтын бохирдлыг сордог жижиг PC vacuum ашиглаж болно.




2. Зөөврийн компьютераа ажиллуулж байхдаа батерейг салгаж, хийж болохгүй.

Энэ бол хүн бүрийн мэдэх, мэдээжийн зүйлийн нэг боловч, сануулахгүй байх аргагүй туйлын үнэ цэнэтэй зүйл. "PCWorld" үүнийг бусдаас илүү анхааруулж байна. Хэрэглэгч зөөврийн компьютерынхаа батерейг салгахаас өмнө бүрэн Shut down хийсэн байх хэрэгтэй бөгөөд эс бөгөөс зарим нэг ноцтой гэмтэл гарах эрсдлийг өсгөнө.




3. 80/20 аргыг ашигла

Та зөөврийн компьютерийнхаа ашиглалтыг уртасгамаар байвал танд зайлшгүй туслах 80/20-ын аргыг мэддэг байх хэрэгтэй. Хэрэв та мэдэхгүй бол, гол зарчим нь таны компьютерны батерей хэзээ ч 20%-аас доош юмуу 80%-аас дээш байх ёсгүй. Энэ дүрмийг үргэлж баримтлах нь мэдээж хүндрэлтэй боловч, хэрэв та боломжтой болгож чадвал батерейгаа бага ч гэсэн удаан ашиглана.




4. Хэзээ ч бүрэн цэнэглээстэй орхиж болохгүй.

Та 80/20-ийн дүрмийг баримтлаж чадахгүй байвал, та ядаж зөөврийн компьютераа 100% цэнэглээстэй орхихгүй байххэрэгтэй. Ерөнхийдөө, таны шөнөжин цэнэглээстэй хоносон батерейн чанар муудна гэсэн үг. Та үүний оронд цэнэглэхээ мартсан нь дээр. Эсвэл та бүрэн цэнэглэлтээс сэргийлэхэд тань туслах Belkin Conserve мэтийн залгуур ашиглаж болно. Мэдээж батерей сольсноос залгуур солих нь илүү хямдхан шүү дээ.




5. Цэнэгээ хэзээ ч бүрэн дуусгаж болохгүй

Хамгийн муу зүйл нь таны батерей төдийгүй компьютерт чинь гэмтэл учрах явдал юм. Бүрэн цэнэггүй болсон батерейгаа цэнэглэх үедээ та hardware-аа (үүнд батерей ч хамаатай) гэмтээж болзошгүй. Тиймээс батерейныхаа цэнэгийг 0% хувьтай болгохоос үргэлж зайлсхийж байгаарай.




6. Google Chrome ашиглах хэрэггүй

Та Windows компютер ашигладаг бол Google Chrome веб хөтөч таны батерейн ашиглалтын хугацааг бууруулж болзошгүй. Интернет хөтөчийг нээлттэй орхих нь илүү их энерги зарцуулж, компьютер тань удалгүй унтарч, батерей муудах шалтгаан болно. Ялангуяа Chrome бол хамгийн хүчирхэг, үр дүнтэй хөтөч. Та үнэхээр батерейгаа тун удалгүй солих дээрээтулмааргүй байгаа бол Firefox ашиглаж болно.





Энэ жагсаалтан дээрх алхамууд танд тийм ч үнэ цэнэтэй биш, танд хамгийн шилдэг веб хөтөч ашиглах нь илүү таатай санагдаж байж болох юм. Харин та нүднийхээ тогтвортой байдлын төлөө дэлгэцнээс бага ч болов хол суухаа мартуузай. Мөн ямарваа зүйлийг хайрлаж, хамгаалж, аливаа гэмтлээс урьдчилан сэргийлэх нь таны мөнгөө хэмнэх хамгийн шилдэг арга юм шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ