Чөлөөтийн эмэгтэй баг гуравдугаар байранд оржээ

Казахстан улсын нийслэл Астана хотын “Даулет” спортын цогцолборт “Казахстан улсын Ерөнхийлөгчийн цомын төлөө” олон улсын Ү дахь тэмцээн үргэлжилж эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн боллоо. Эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Казахстаны хоёр баг, Монгол, Узбек, Энэтхэгийн багууд өрсөлджээ.

Манай баг Казахстаны 1 дүгээр багт 4:4, Энэтхэгийн багт 3:5 онооны харьцаагаар хожигдож Узбекийн багийг 8:0, Казахстаны 2 дугаар багийг 6:2 онооны харьцаагаар хожиж Гуравдугаар байрт оржээ.

Манай багийг 4:4, Узбекийн багийг 7:1, Казахстаны 2 дугаар багийг 6:2, Энэтхэгийн багийг 4:4 онооны харьцаагаар ялсан Казахстаны 1 дүгээр баг Нэгдүгээр байр шалгарчээ.

Манай багийг 5:3 онооны харьцаагаар хожиж Узбекийн багийг дийлж Казахстаны 1 дүгээр багт 4:4, Казахстаны 2 дугаар багт 1:7 онооны харьцаагаар ялагдсан Энэтхэгийн багХоёрдугаар байранд оржээ.

Нэгдүгээр байр Казахстаны 1 дүгээр баг

Хоёрдугаар байр Энэтхэгийн баг

Гуравдугаар байрМонголын баг

Манай багт спортын мастер Ц.Бямбазаяа, олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг, олон улсын хэмжээний мастер П.Орхон, спортын мастер Э.Гантуяа, спортын мастер О.Оюунтуяа, спортын мастер З.Болортунгалаг, спортын мастер Э.Цэвэгмид, олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг нар эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Батням, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар нарын удирдлага дор барилдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ