Эрэмбэ дараатай донгодолт
Азарган тахиануудыг хэд хэдэн бүлэгт хуваагаад хооронд нь зодолдуулсны эцэст тусгаарлажээ. Тэгтэл хамгийн түрүүнд давамгайлагч азарган тахиа донгодож, бусад нь түүний дохиог хүлээж байдаг гэдэг нь тогтоогдов.
Тэр тэргүүлэгч тахиаг өрөөнөөс гаргаж орхингуут өглөө эрт хамгийн түрүүнд удаахь байранд орсон азарган тахиа донгодож байжээ. Мөн Японы биологчид азарган тахианууд нар мандах үеэр донгодож эхэлдэггүй, харин өөрсдийн биологийн цагийг мөрдлөг болгон дуу авиа гаргадаг гэдгийг тогтоосон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ