22 жил завсарласан oлон өдрийн дугуйн уралдаан өнөөдөр эхэллээ
Монголын дугуйн холбооноос зохион байгуулж буй холын зайн дугуйн уралдаан өнөөдөр эхэллээ. Энэ жил 18 дахь удаагаа зохиогдож буй уралдаанд 11 багийн 42 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Тамирчид Улаанбаатар – Налайх – Багануур – Зуунмод - Улаанбаатар гэсэн маршрутаар 8 этап уралдаан хийх бөгөөд наймдугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотноо бариагаа хийх юм. Энэ удаагийн олон өдрийн уралдаан 8 өдрийн тэмцээнээс бүрдэх ба нийт 610 км замыг туулна.
Монголын олон өдөр тэмцээн анх 1965 онд зохиогдож 1964 оны Токиогийн олимпийн наадамд Монголын дугуйчдаас анх оролцсон ОУХМ Я.Баатар ялагч болж байжээ. Үүнээс хойш 1970-79 онуудад тогтмол зохиогдож байгаад удаан хугацаагаар 22 жил завсарласаны эцэст 2001 оноос дахин явагдах болж 3 жил дараалан Монгол улсын гавъяат тамирчин Ж.Өлзий-Орших түрүүлж байсан юм. Үүнээс өмнө ОУХМ Ш. Жамбал, с/м Г.Ганболд нар мөн 3 удаа түрүүлж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ