Google-ийг хайлт хийхээс өөрөөр ашиглах 19 гайхалтай арга

Google сайт байхгүй байсан бол бидний амьдрал ямар байх байсныг төсөөлөөд нэг үзээрэй. Хэрэгтэй мэдээллээ хэрхэн яаж хайж олох байсан бол оо? Дурын мэдээллийг уг сайтаас мэдээд авчихдаг болохоор бидэнд хүртээсэн бэлэг гэхээс өөрөөр юу гэж тодорхойлох билээ? Бидний хүргэх гэж буй 26 аргыг өөрийн болгосноор хайлт хийх тун амархан болох болно.

1. “Ulaanbaatar weather” гэж бичээд л хотынхоо цаг агаарыг мэдээд авчихаж болно Та Улаанбаатар хотод амьдардаг бол шүү дээ.

2. Секундометрийг ашиглахдаа “set timer for one minute” гэж бичнэ Хэрэв та ухаалаг утас, бугуйн цагаа ашиглахыг хүсэхгүй бол ингэж болох юм.

3. Ямар нэгэн үгний дуудлагыг сонсохыг хүсвэл доорх байдлаар хайлт хийгээд чанга яригчийн дүрсэн дээр дарна “Definition: [word]” гэж бичихэд гарч ирэх болно.

4. Валютын нэгжийг шилжүүлэхдээ 12000 GBP to USD гэж бичнэ.

5. “sunset ulaanbaatar” гэж бичээд нар жаргах бодит хугацааг мэдэж авч болно. Нар мандах хугацааг ч хүртэл мэдэж авч болно.

6. Үнийн доод ба дээд хязгаарыг зааж хайлт хийгээд жижиглэнгийн барааг худалдан авч болно Жишээлбэл Samsung TV 500…700 гэж хайна.

7. Онгоцны дугаараа бичиж нислэгийн талаарх мэдээллийг авах боломжтой байдаг

8. Асар их тоог үгээр бичихээс залхуурвал зүгээр л 83938427393=English гээд л биччихэд танд үгээр нь харуулах болно.

9. Хайж байгаа файлынхаа төрлийг тодотгож өгөөрэй, тухайлбал (.gif, .jpg) мэтчилэн Хэрэв та хөдөлгөөнт GIF зураг хайж байгаа бол “animated” гэж нэмж бичихээ мартав аа.

10. Киноны нэрний ард “release date” гэж бичээд тухайн киноны нээлтээ хийх өдрийг нь мэдэх боломжтой Жишээ нь, “Ant-Man release date” гэж бичиж хайна гэсэн үг юм.

11. Аливаа улс орны цагийн бүсийг олохдоо “time Afghanistan” гэж хайна Дээрхтэй адилаар тухайн улсынхаа нэрийг сольж бичихэд л хангалттай, танд амжилт хүсье.

12. Google search bar бол тооны машин Доорх байдлаар тооцооллыг оруулахад таны өмнөөс бүгдийг бодож өгөх болно.

13. Үгний гарлыг мэдэхийг хүсвэл тухайн үгнийхээ ард “etymology ” гэж бичээрэй Velociraptor = орчин цагийн Латин хэлний хурдан + хулгайч = шувууны идэш гэсэн үг.

14. Хайлтын цонхонд “do a barrel roll” гэж хийгээд үзээрэй. Сонирхолтой юм болно доо

15. Цайны мөнгө тооцогчийг гаргахдаа хайлтын талбар дээр “tip calculator” гэж бичнэ

16. Дуртай хоолнуудаа хооронд нь харьцуулахдаа “vs”гэж бичиж өгнө Пицца ялж байна уу? Юу болж байна? Pizza vs Candy

17. Нөхөж чадахгүй байгаа, юу гэж бичихээ мэдэхгүй байгаа хэсгээ одоор тэмдэглэж өгч болно, од байрласан хэсэгт Google танд санал болгох илэрцүүдийг харуулна. Жишээлбэл How to * with a girl.

18. Уртын хэмжээг олохдоо “one inch to meter” гэж бичнэ 0.0254-ээр үржүүлэхээ одоо больцгооё.

19. Өөрийн дуртай багийнхаа талаарх сүүлийн үеийн мэдээллүүдийг авч болно Arsenal score гээд өөрийн дуртай багийнхаа оноог мэдэж авч болдог.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ