Н.Батзаяа начин шуугиулж байна
Ховд аймгийн Булган сумын уугуул, Чандмань сумын харъяат бөх улсын начин Нямаагийн Батзаяа энэ жилийн наадмын од нь гийсэн бөхөөр нэрлэгдэж байна. Тэрээр тав, зургаагийн давааны жинхэнэ од нь байлаа.
Тавын даваанд дархан аварга Г.Өсөхбаяртай давааны төгсгөл хүртэл барилдаж даван начин цолондоо чимэг нэмж наадамчин олноо өндөлзүүлсэн бол зургаагийн даваанд амлуулж барилдсан улсын отгон арслан Н.Батсуурийг өвлөг шороодуулж шуугиулаад байна.
Энэ жилийн наадмын үзүүр түрүүнд зүй ёсоор нэрлэгдэж байсан залуу арсланг өвдөг шороодуулснаар Н.Батзаяа улсын харцага цолны болзол хангалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ