Гамбуушийг өмөөрч увайгүй хөтлөгч Ануушийг шүүмжлэхүй
Өөрийн хүслээр бус бурхнаас заяасан хос бэлэг эрхтэнтэй төрсөн Ганбууш түүндээ гутарч гундуухан яваагүй. Харин ч хэн хүнд баймгүй зориг тэвчээр гаргаж нэгэн насныхаа мөрөөдлөө биелүүлэн жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болж Ган-Од хэмээх нэрийг өөртөө хайрласан. Хорвоод мэндэлсэн цагаасаа эцэг, эхдээ гологдон эмээ дээрээ хаягдсан түүний өсвөр нас жаргалтай гэхээсээ илүү хүчирхийлэл дунд өнгөрсөн гэдэг. Үеийнхэндээ ад үзэгдэн чулуугаар шидүүлж, долдугаар ангийн сурагч байхаасаа том ах нарт шоглуулан хорвоог зүхэж байсан түүнийг өдгөө танихгүй хүн гэж үгүй. Хэн ч түүнийг гэхгүй хорвоод эмээгээсээ хойш сэтгэлдээ үргэлж ганцаардаж явдаг биз.
Үргэлж л олны хараанд өртөж явдаг түүнийг зочноор уриагүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж лав үгүй биз ээ.
Тэрээр NTV телевизийн “Амттай яриа” хэмээх нэвтрүүлэгт оролцжээ. Түүнтэй ярилцах Ануушийн хандлага зарим талаараа огт таалагдсангүй. Ганбууш “Намайг долдугаар ангид байхад 40 мянгатын хулигаанууд орцонд чирж оруулан өмдийг минь шувталдаг байсан” гэхэд хөтлөгч Анууш “Тэгээд таныг яадаг байсан бэ” хэмээн асуух юм. Анхны бэлгийн харьцааныхаа тухай ярихдаа том ах нарт хүчиндүүлсэн гэхэд “Тэгэхэд та таашаал авсан уу” хэмээн эрүүл хүний ой тойнд баймгүй асуултаар булах Анууш зарим хүмүүст огт таалагдсангүй. Нүдээ эргэлдүүлэн янз бүр болж, царайны хувирлаа элт харуулах хөтлөгчид эфирийн өмнө зочноо эвгүй байдалд оруулах нь хэр зохистой үйлдэл вэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ