“Energy Mongolia-2013” олон улсын чуулга уулзалт эхэллээ

Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв хамтран зохион байгуулж байгаа “Energy Mongolia-2013” олон улсын чуулга уулзалт өнөөдөр болно. Зохион байгуулагчдын хэлж буйгаар, Монгол Улсын эдийн засаг хурдацтай хөгжиж, эрчим хүчний өсөн нэмэгдэх хэрэгцээг хангахад эрчим хүчний салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлж, томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд төр дотоод, гадаадын хувийн хэвшлийн оролцоо чухал нөлөөтэй юм. Тиймээс энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулаар болжээ.

Эрчим хүчний салбарт хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал Улаанбаатар хотын зүүн хэсгийн хэрэгцээг хангах зорилгоор "Амгалан-15” 300 мВт-ын станц ашиглалтад оруулах гэж байна. Энэ дулааны станц ирэх он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллах юм.

Үүнээс гадна Таван толгойн нүүрсний уурхайд түшиглэсэн 450 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Мөн Багануурын уурхайд түшиглэн 700 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барьж төвийн эрчим хүчний систем, Чойр, Сайншандын аж үйлдвэрийн паркийн найдвартай ажиллагааг хангах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ