Г.Эрхэмбаяр аварга өвдөг шороодов

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн дөрвийн даваа дөнгөж эхлээд л үзэгчдийг шуугиулж байна.

Энэ жилийн наадамд үзүүр түрүүнд очих бөхчүүдийн нэг яах аргагүй мөнөөс мөн улсын аварга Г.Эрхэмбаяр дөрвийн даваанд оноолт таарсан аймгийн арслан Д.Анарт өвдөг шороодлоо.

Доржийн Анар нь Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат бөгөөд өнгөрсөн жилийн аймгийн наадамдаа түрүүлж арслан болсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ