Улсын гарьд Б.Гантогтох өвдөг шороодов

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн гурвын даваа үргэлжилж байна.

Бөхийн барилдааны хоёрын даваанд Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын гарьд М.Баяржавхлан, харцага Г.Батбаяр, Т.Амартүвшин, начин Б.Баянмөнх, Ч.Цогбаяр, Ц.Лхагвасүрэн, Д.Олзгэрэл, Б.Баянжаргал, Ц.Цогтжаргал, Б.Сугаржаргал, Б.Сумъяа нар өвдөг шороодоод байгаа. Тэгвэл гурвын даваанд улсын цолтой бөхчүүдээс улсын гарьд Б.Гантогтох уналаа.

Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ