Шүдлэн насны морьдын уралдаан 14:00 цагт эхэлнэ
Үндэсний их баяр наадам, Тулгар төр байгуулагдсаны 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр хязаалан насны морьдын уралдаанаар эхэлсэн билээ. Энэ жилийн хязаалан насны уралдаанд 260 гаруй хурдан хүлэг шандасаа сорьсноосАрхангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат Эрчим хүчний яамны дэд сайд Өлзийхутагийн Пүрэвбаатарын загал үрээ түрүүлж унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.
Харин наадмын хоёр дахь гараа болох шүдлэн насны морьдын уралдаан хэсэгхэн хугацааны дараа буюу 14:00 цагт эхлэх гэж байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ