Л.Балхжав ”ТюТю” бүсгүйг бэрээ болгох уу?

Залуусын одод болох хүслийг өрдөж теле шоу ертөнцөөс хүүдий хүүдийгээр мөнгө олж буй СГЗ Л.Балхжав оонын эвэр шиг хоёр хүүтэй. Том хүү Б.Чингүүн нь кино уран бүтээлдээ л хайр зарлаж амраг сэтгэл, болзоонд яарахгүй яваа. Харин бага хүү Б.Билгүүн нь нэг үе дуучин Ч.Цэлмүүнтэй сүй тавьсан гэгдэж байв. Тиймдээ ч бүсгүй тэмцээнд ядах юмгүй түрүүлсэн гэлцдэг нь өнгөрсөн явдал. Удалгүй тэдний романс богинохон байсан нь нотлогдож Ч.Цэлмүүн айлын эзэгтэй болсон.

Харин Б.Билгүүн өнгөрсөн жилээс “ТюТю” кинонд тоглосон М.Цэрэндолгортой болзож буй нь ил болсон. Бүсгүй дэлгэцнээ хүлээн авалтын хүүхний дүрийг чадварлаг гаргасан бөгөөд ОХУ-ын Театр урлагийн дээд сургуульд суралцдаг юм. Хосууд зуны үдэш болзож яваад манай дуран хараанд өртлөө.

Л.Балхжав эргэлт буцалтгүй хүүгийнхээ сонголтыг дэмжих үү няцаах уу гэдэг нь цаг хугацааны асуудал. Ахаасаа тэс өөр хэзээ язааны одын хэмжээнд биеэ авч явдаг Б.Билгүүн найз бүсгүйгээ энгийн даруу нэгэн байхыг хүсээгүй бололтой. Ч.Цэлмүүн ч тухайн үедээ анхаарлын төвд, М.Цэрэндолгор ч үеийнхэн дундаа одоогоор сонирхолтой дүр төрх хэвээр байгаа.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ