Д.Сумъяа гурав хоногийн дотор хоёр тэмцээнд аваргаллаа

Дэлхийн оюутны зуны Универсиад XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотод үргэлжилж байна.

Манай тамирчдаас жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан ОУХМ Д.Сумъяа Хорватын А.Бекичийг ялснаар алтан медалийн эзэн болов.

Д.Сумъяа БНСУ, АНУ, Францын бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон билээ. Улмаар зооны аваргын төлөө Японы бөх Ямамото Анзуг торгуулиар ялж, Хорватын бөх Андреа Бекичтэй барилдахаар шалгараад байсан юм.

Ийнхүү "Универсиад" наадмын гурав дахь өдөр Монголын баг тамирчид нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай байна.

Д.Сумъяагийн хувьд энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Чингис хаан” гран при тэмцээнд мөн аваргалсан билээ. Тэрбээр бямба гарагт гран прид зодоглосныхоо дараа БНСУ-ыг зорьсон юм. Тэрбээр нэг долоо хоногийн дотор томоохон хоёр тэмцээнээс алтан медаль хүртлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ