Хойд Солонгосын эрдэмтэн нууц материалтай флаш аван Финланд руу оргожээ

Хойд Солонгос улсын Биологийн төв лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан 47-н настай Ким өнгөрсөн сард Филиппин улсаар дамжин Финланд улсад дүрвэн очжээ.

Тэрбээр Биологийн төв лабораторид ажиллаж байхдаа тэнд хийгдэж байсан олон тооны судалгаа, шинжилгээ,биологийн зэвсгийн зориулалт бүхий туршилтуудын үйл явц, зураг, видео бүхий 15 GB мэдээлэлтэй флашийг нууцаар авч чадсан байна.

"Хүмүүс Хойд Солонгос улсын Биологийн төв лаборатори гэсэн байшингийн доод талын хоёр дугаар давхарт байрлах шилэн өрөөнүүдийн тухай мэдэхгүй. Шилэн өрөөнд улс төрийн хоригдол, христийн шашинтан гэх мэт ялтай иргэдийг нууцаар авчирч тэднийг амьдаар нь биологийн зэвсгийн туршилт болгон ашигладаг. Би "Sarin" гэгдэх аюултай хороор хэрхэн тэднийг хордуулан алж байгааг өөрийн нүдээр харсан" гэж Финландад дүрвэн очсон Хойд Солонгосын эрдэм шинжилгээний ажилтан Ким хэлжээ. Тэрээр энэ сарын дундуур өөрийн авчирч ирсэн мэдээллүүдийн зарим хэсгийг Европийн Холбооны орнуудын эрдэмтдийн чуулган дээр хаалттайгаар танилцуулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ