“Pussy Riot”-ийн гишүүн шоронд өлcгөлөн зарлав

Шашины үзэл сурталыг гутаан доромжилж, Ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцсэн хэргээр хорих ялаар шийтгэгдээд буй Оросын охидын “Pussy Riot” хамтлагийн гишүүн Мария Алехина шоронд өлсгөлөн зарлажээ. Мария Алехина өөрийг нь өршөөлд хамрагдахыг хориглосныг эсэргүүцэн ийнхүү өлсгөлөн зарлаад буй гэнэ.Мария Алехина нь өнгөрсөн наймдугаар сард Оросын үнэн алдартны шашны сүмд хамтлагийнхаа бусад охидын хамт дуулж, бүжиглэснийхээ төлөө Березники хотын шүүхээс хоёр жил шоронд хорих ял сонссон юм. Тус хамтлагийн гишүүд цөм ижил ялаар шийтгүүлсэн ч өнгөрсөн аравдугаар сард Екатерина Самуцевич суллагдсан.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ