Г.Өсөхбаяр зүүнийг магнайлна гэж шийдэв

Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хаалттай хуралдаж, Тэд нийгэмд талцал үүсгээд байгаа хүчит бөхийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүн жигүүрийг магнайлах вэ гэсэн асуудлыг авч хэлэлцлээ.

Тус хорооны хуралдаанаас Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх нь зөв гэж шийджээ. Энэ шийдвэрийн дагаа Г.Өсөхбаяр зүүн жигүүрийн магнайд гарахаар болж байгаа юм.

Энэ талаар Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны дарга ХХАА-н дэд сайд Б.Батзоригоос тодруулахад “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх нь зүйтэй гэж үзсэн. Монголын бөхийн холбоонд бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх ёстой гэсэн шийдвэрээ хүргүүлнэ" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ