Доллар 1967-д хүрлээ
Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл УИХ-ын чуулганы хуралдаанд унахтай зэрэгцээд долларын ханш өсч эхэлсэн юм. Үүнийг зохиомол хөөрөгдөл байж болзошгүй гэж үзэж байгаа ч Монголд орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдээгүйтэй албаны хүмүүс холбон тайлбарлаж байна.
Ямар ч байсан тавдугаар сар 1879 төгрөг болсон долларын ханш буцаад 90 орчим төгрөгөөр өслөө. “Найман шарга” зах дээр нэг ам долларыг 1955 төгрөгөөр авч, 1958 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд 1945 төгрөгөөр авч, 1966-1970 төгрөгөөр зарж байна. Энэ оны дунд үед 1850, эцсээр 1800 төгрөгтэй тэнцэнэ гэж тавдугаар сард таамаглаж байсан долларын ханш буцаад 2000 хүрч болзошгүй байгаа юм.Өнгөрсөн гуравдугаар сард долларын ханш 2000 төгрөгтэй тэнцээд эргээд буурсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ