Ким Чен Ун ихэд бууралтаж үсээ будах болов
БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Уны талаар www.yonhapnews.co.kr агентлаг мэдээлсэн байна. Энэ удаа 32 настай залуу удардагчийн толгойд цагаан үс ургаж олны өмнө гарахдаа хар өнгөөр будах болсон гэсэн байна.
Мөн түүнийг сүүлийн нэг жилийн хугацаанд жин нэмж, өргөн өмд өмсөх болсныг дурджээ.
Умардын удирдагчийг хөмсөгөө богино болгож засуулсан нь аав болон өвөөтэйгээ төстэй байдалтай байхыг харууллаа гэсэн байна. Харин түүний байнга нуруугаа үүрч яваа байдал нь ахимаг насны хүний дүрийг илтгэж байгаа билээ.
Умардын удирдагч Ким Чен Ун энэ сарын дундуур гэргийн хамт Олон улсын нисэх онгоцны буудлын шинэ терминалтай танилцаж, хөлбөмбөгийн тоглолтыг үзэж сонирхсон. Хуучин нисэх онгоцны буудлаас дөрөв дахин том олон улсын нисэх онгоцны буудал ирэх сарын 1-нээс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ