Арабын Эмиратын нэгэн эр 94 дэх хүүхдээ хүлээж байна

Арабын нэгдсэн Эмирт улсын 67 настай Мухаммад Даад Мурадын 94 дэх хүүхэд удахгүйтөрөх гэж байгаа ажээ. “Би 93 хүүхэдтэй, харин хоёр сарын дараа шинэ хүүхэд маань мэндэлнэ. Энэ сард би дахин гэрлэхээр төлөвлөж байгаа” гэж мань эр ярьсан байна. Даад Мурад 100хүүхэдтэй болох бодолтой байгаа бөгөөд түүний тооцоолсноор, 2015 онд ингэх боломжтой ажээ. Даад Мурад өөрийн бүх хүүхдийн нэрийг санадаггүй, харин Пакистан, Оман, Марокко, Филиппин, Судан, Бангладеш, Энэтхэгийн 23 эхнэрийнхээ нэрийг арайчүү тогтоодог байна.Түүний бага хүү ердөө найман сартай, харин хамгийн том 15 хүүхэд нь хэдийнэ гэр бүлтэй болжээ. Өнөөдрийн байдлаар түүний ам бүл 140-өөс даваад байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард Энэтхэгийн оршин суугч Рамжит Рагхава манай гаригийн хамгийн настай аав хоёр дахь удаагаа болсон юм. Тэгэхэд 96 настай индүүсийн хоёр дахь хүү төржээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ