"Татварын шинэчлэл-Хувийн хэвшлийн оролцоо" хэлэлцүүлэг болно

Нэгдүгээр сарын 14-ний мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

 

08:30 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

09:00 цагт: УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулах Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны  Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол тус тус Төрийн ордонд болно. 

10:00 цагт: УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулах Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол Төрийн ордонд болно. 

10:30 цагт: Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын Хуульчдын холбоо, Эдийн засгийн эрх зүйн хорооноос зохион байгуулах "Татварын шинэчлэл-Хувийн хэвшлийн оролцоо" хэлэлцүүлэг Улаанбаатар зочид буудалд болно. Холбогдох утас: 7700-3883, 9999-5605

 

-Цэргийн бүртгэл нийслэлд нэгдүгээр сарын 6-22-нд үргэлжилнэ.

-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.

-Нэгдүгээр сарын 25-26-нд болох Нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах “Дронокон-2025” тэмцээний бүртгэл энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.

-Энэ сарын 15-ны өдрөөс албан ёсоор улсын дугаарын захиалга авч эхэлнэ. Энэ сарын 14-нийг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой. 

-Шинэ болон шилмэл бүтээлийн “Онцлох бүтээлүүдийн үзэсгэлэн” энэ сарын 7-20-ны өдрүүдэд “Блью Мон” галерейд гарч байна.

-Марко Поло-700 жилийн ойд зориулсан “Марко поло, Хубилай хаан, монголчууд” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын үзүүллэгийн танхимд энэ сарын 15-ныг хүртэл гарна.

 

Орон нутагт:

 

-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотод энэ сарын 13-17-нд "Монголын таеквондогийн VII их наадам" "Мазаалайгаа хайрлан хамгаалцгаая" уриан дор 7 төрлөөр болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.90.242)
    Татвар арай бишээ хувийн хэвшлийнхэн чинь төрийн ачааг хөнгөлж өчнөөн хүнийг ажилтай болгож өчнөөн айл гэр цалинтай хоол ундтай идэх юмтай болж байгааг анхааран үзэх нь зөв шүү. Бүх татвар маш өндөр байна, банкны хүү асар өндөр. Үнийн өсөлт тэнгэрт гарсан, ажилгүйдэл газар авсан үнэхээр хөөрхийлөлтэй амьдрал Монголын ард иргэдийг амьдрал үнэхээр сөхөрч байнаа. Айл гэр хэрүүл, зодоонтой нялх хүүхдүүд хэрүүлээс айсан, гэдэс өлсгөлөн хүмүүс гэртээ ч амарч чадахгүй өглөө оройгүй хар хэрүүл болж тарчлан зовцгоож байна үүнийг л гол сэдвээ болгох нь зүйтэй
    2025 оны 01 сарын 14 | Хариулах

Улаанбаатарт -16 хэм хүйтэн
Өчигдөр 07 цаг 56 мин

Улаанбаатарт -16 хэм хүйтэн
Өчигдөр 07 цаг 56 мин