Сайн дурын даатгуулагч ирэх дөрвөн сарын нэгэн хүртэл 89.100 төгрөгийн шимтгэл төлнө
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792 мянган төгрөгөөр тогтоосон.
Энэ тогтоол 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ.
Тиймээс сайн дурын даатгуулагч та 2025 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөгөөс тооцуулан шимтгэлээ төлнө.
Өөрөөр хэлбэл 2025 оны 1, 2, 3 дугаар сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянган төгрөгөөс тооцон 89.100 төгрөгний шимтгэл төлөх юм.
Эх сурвалж: НДЕГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ