Эмэгтэй хүний биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр торгох ял сонссон Ч.Ганхуяг нарын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

Будсын биед гэмтэл учруулсан хэргээр анхан шатны шүүхээс торгох ял сонссон "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.01.14/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.

Тодруулбал, "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг, түүний дүү Б.Золбоо нар нь 2022 оны арванхоёрдугаар сард нэгэн эмэгтэйн биед халдаж, долоон шүдийг цохиж гэмтээн, нүдийг нь таг болтол зодсон хэрэгт холбогдож улмаар прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус эрүүгийн хэргийг 2024 оны аравдугаар сарын 09-ний өдөр хэлэлцэж, Ч.Золбоод 4 сая төгрөгийн, харин Ч.Ганхуягт 1 сая 350 мянган төгрөгийн торгох ял оноосон юм. Шүүхээс дээрх нэр бүхий хүмүүсийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг шалтгаанаар ийнхүү торгох ял оноосон байдаг.

Харин анхан шатны шүүхээс торгох ял сонссон Ч.Ганхуяг нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаад байсан бөгөөд тус гомдлыг ийнхүү хэлэлцэхээр товлосон байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    BAT (197.211.63.149)
    Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы
    2025 оны 01 сарын 16 | Хариулах