"Холбооноос шүүгч Т.Энхцэцэгт хариуцлага тооцно"

Жүдо бөхийн олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр шавиа зодсон гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Түүнд зодуулсан гэх эмэгтэй тархиндаа цус харваж, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Энэ асуудлаар Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэлээс тодруулахад, энэ асуудлыг хуулийн байгууллагаар эцэслэн шийдсэний дараа холбооны зүгээс хариуцлага тооцох асуудлыг ярина.

Хувь хүний асуудал учраас маргалдсан шалтгааныг нь мэдэхгүй.

Шүүгч Т.Энхцэцэгийг сүүлийн хоёр өдөр шүүгч бүрэлдэхүүнд ажиллуулахаас татгалзсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тамирчинтай холбоотой байгаа" гэдэг хариултыг өгсөн юм.

Жүдо бөхийн олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь 2017 оноос IJF-ийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж, 2018 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Бөртэ Чоно наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардсан байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Ddavaa (71.205.4.58)
    Daraagiin olimpiin zeregleliin shuugch tie boltol heden jil huleej ve? Negen l taming togooni ulgej haragdaad baih yumEnhtsetseg erhee hasuulaad Yale avch ch bolno Ter ever ni guitsed urgaagui ishig Ali hurtle yavahiig garah uldlee
    2025 оны 01 сарын 19 | Хариулах