Ширэнгэн ойд осолдсон онгоцноос ээж, хүү хоёрыг аварчээ

Ширэнгэн ойд сүйрээд тав хоносон онгоцноос бяцхан хүүг, ээжийнх нь хамт аварсан байна. Колумбад сүйрсэн тус онгоцноос амьд мэнд олдсон эх, хүү хоёрын биеийн байдал сайн байгаа бөгөөд аврагчид тэднийг мужийн ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна.

Ослын улмаас ээжийнх нь бие зарим газраа түлэгдэж, бэртсэн ч ой гарантай хүүгийн биед ямар нэгэн гэмтэл байхгүй нь үнэхээр гайхамшиг юм гэж аврах багийнхан ярьжээ. Одоогоор онгоц сүйрсэн шалтгааныг олж тогтоогоогүй байгаа юм. Түүнчлэн онгоцны ослоор 14 хүн нас барсан ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ