Шийлэгдамбаас салах Н.Энхбаярын захиалга
Н.Энхбаяр ууртай байна. Түүнийг шоронд орж, солонгост дүрвэж байхад мөнгө төгрөг олж намын санхүүжилтээ зузаатгаагүй, байр савны өрийг төлж барагдуулаагүй. Үүнээс болж өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэж, дахиж яллаж магадгүй байдал үүсээд байгаа учраас тэрээр намынхаа хуучин дарга нараас салах захиалгыг өгчээ.
Энэ жагсаалтад Шийлэгдамба багтаж байгаа бөгөөдМАХН-ын бага чуулганы гишүүд Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыгаа огцруулахаар гарын үсэг цуглуулж дуусчээ. МАХН-ын дүрэмд зааснаар бол Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах, томилох асуудлыг бага чуулганаар хэлэлцдэг дүрэмтэй гэнэ.
Мөн бага чуулганы гишүүдийн гуравны нэгээс илүү буюу 86 гишүүн гарын үсэг зурвал шаардлагыг хүчинтэй тооцдог юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Шийлэгдамбыг огцруулах бичигт 86 гишүүн гарын үсэг зурсан аж. Тиймээс ч огцруулах бичгийг өөрт нь гардуулахаар өчигдөр албан байранд нь очиход аль хэдийн зугатаж алга болсон байсан талаар тус намын гишүүд ярьж байна.Цаашлаад гишүүдийн дуудлагыг ч авахгүй байгаа аж.
Тиймээс шаардлагаа тус намын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, Гүйцэтгэх товчооны гишүүн Г.Доед нарт өгч бага чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, шинэ генсекээ томилохыг сануулж байгаа гэнэ. Шийлэгдамбаас намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг нь авахаас гадна сайдын суудлаас нь буулгах тухай яриа ч гарч ирж байна. Хэрвээ Шийлэгдамба ойрын хугацаанд Солонгост очиж, Н.Энхбаярт мөргөж сөгдөхгүй бол намаасаа шахагдаж, сайдын суудлаа ч алдаж мэдэхээр байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ