Өмнөд Солонгосын Питер Пэн буюу өсдөггүй хүн

26 настай энэ залуу костюм өмсөж, шар айраг ууж, болзоонд явдаг. Гэвч түүнийг гаднаас нь харвал 10 настай жаал шиг л байдаг аж. Энэ бол Өмнөд Солонгосын Питер Пэн буюу өсч чаддаггүй хүн юм.

Хе Мен Ши “уулын хүний синдром” хэмээх генетикийн ховор төрлийн өвчин тусчээ. Уг өвчин нь хүний биеийг хөгшрүүлдэггүй, өсөлтийг нь удаашруулдаг юм байна. Жаахан хүүхдийн зөөлөн дуутай, намхан нуруутай, булцгар хацартай энэ залуу үүндээ шаналдаггүй, шөнийн клубээр хэсч, архи ууж, бүжгийн талбай дээр бүжиглэж чадна.

Гэхдээ түүнийг хүүхэд гэж бодох нь элбэг учир биедээ 1989 онд төрсөн гэх биеийн байцаалтаа байнга авч явдаг. Шинийн хэлснээр түүний бэлгийн бойжилт эхлээ ч үгүй байгаа гэнэ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ