Х.Бадамгэрэл: Улаан уруул бол өөртөө итгэлтэй байгаагийн илрэл
Эгэл даруухан боловч цог золбоотой төрх, биеэ авч яваа байдлаараа төдийгүй загвар өмсөгчийн ур чадвар, ухаалаг үг, үйлдлүүдээрээ олон бүсгүйчүүдийн үлгэр дууриалал болдог “Андра модель агентлаг”-ийн захирал, топ модель Х.Бадамгэрэлийн нэгэн сонирхолтой зөвлөгөөг та бүхэнд хүргэе.
Тодруулбал, тэрбээр "Улаан өнгийг их бадрангуй эрэмгий өнгө гэдэгтэй санал нийлнэ биз дээ.
Гэхдээ энэ өнгийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь ажил хэргийн ямар нэг тохиолдлын анхны уулзалтын сэтгэгдлийг эерэг үлдээе гэж бодож байвал улаан өнгө биш цайвар, цагаан оруулгатай өнгөнүүдийг сонгоорой.Харин ажил хэргийнхээ ямар нэг амжилттай хэрэгжсэн зүйлсийг батлахдаа, бас танилдаа өөрийнхөө гал цогтой дэврүүн эрч хүчтэйг илэрхийлэхдээ улаан өнгийг сонгоорой. Мэдээж улаан уруул бардам өөртөө итгэлтэй байгаагийн илрэл” хэмээн зөвлөж байна.
Мөн тэрбээр “Өөрийнхөөрөө бай, өөрийгөө урамшуул, өөртөө хайртай сэтгэл хангалуун бай. Бүх бодсон, зорьсон зүйлүүд нь биелнэ” хэмээн итгэдэг гэсэн шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ