Мөнгөнд дургүй Х.Тэмүүжингийн “тендергүй ялагч”-дад мөнгө тараасан хэрэг илчлэгдэв

“Шуналтай хүнээс бүү ай. Би шуналгүй гэж хашгирдаг хүнээс ай” гэж онч үг бий. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй холбоотой хууль бусаар хөрөнгө зарцуулсан тухай баримт дуулиан тариад байна.

Н.Алтанхуягийн Засгийн газрын үед, Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны 77 дугаар тушаал гарч Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2014-2015 онд баригдах барилга, байгууламжийн зураг төсөв, ТЭЗҮ боловсруулахад ажилд 2 тэрбум 599 сая 400 мянган төгрөгийн хөрөнгө батлахаар болжээ.

Гүйцэтгэлээр Хууль зүйняамны төсөвт “зураг төсвийн ажилд” гэсэн зориулалтаар 1 тэрбум 749 сая 900 мянган төгрөгийн санхүүжилт олгожээ.Ингэхдээ уг хөрөнгийг нэр бүхий компаниудад олгосон ч тендер зарласан ул мөр, баримт олдсонгүй. Мөн дээрх долоон төсөл арга хэмжээний дөрвийг нь “ИЗМ НЭГ” ХХК-иаргүйцэтгүүлж 1 тэрбум599 сая 100 мянган төгрөгийг олгохоор шууд гэрээ байгуулжээ.

Тус компани Хууль зүйн яам болон Мөрдөх албаны барилгын өргөтгөлийн зураг төсвийн ажлыг гүйцэтгэхээр 116.9 сая төгрөгийн гэрээ байгуулж гэрээ хийсэн ч зураг төсөл нь дуусчихаад байхад газрын төсөл олгогдоогүйгээс болж үлдэгдэл 50 хувийн зардлаа Сангийн яамнаас авч чадаагүй байгаа аж.

Тэгэхээр хаана барихаа шийдээгүй, газрын зөвшөөрлөө аваагүй байхад ямар хэмжээний барилга байгууламжийн зураг төсөл гаргасан байж эхний 50 хувийг буюу 50 гаруй сая төгрөгийг авсан байж таарах вэ. Тэр тусмаа хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулалгүй шууд гэрээ гэгчээр өгсөн гэхээр тухайн компанид мөнгийг шилжүүлэх нь л хамгаас чухал байжээ дээ гэж ойлгогдож байгаа юм.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ