Жүдочид бэлтгэлдээ гарчээ

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” Гранпри тэмцээн гурав дахь жилдээ долдугаар сарын 3-5-нд "Буянт-Ухаа" спортын ордонд болно. Монгол Улсын хувьд зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу жин тус бүрт дөрвөн жүдоч барилдах юм.

Монголын жүдо бөхийн шигшээ баг "Говь резорт" бэлтгэлийн төвд нэгдсэн бэлтгэлд гарлаа. Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд барилдах 56 жүдоч, шигшээ багийн таван дасгалжуулагч бэлтгэлд хамрагдаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ