Осолд орсон Д.Атармаагийн сайдын суудлыг нь надад өгчих гэсэн гэв үү?
Эрүүл мэнд, спортын дэд сайд Л.Атармаа осолд орж, эмчилгээ хийлгэж байгаа. Нэлээд хүнд гэмтсэн гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсан. Тэгвэл түүний албан тушаалыг булаалдсан нэгэн хачирхалтай явдал МАН-д болжээ.
МАН-ын нэгэн нарийн бичгийн дарга нь Ерөнхий нарийн бичгийн дарга дээрээ орж, “Эрүүл мэнд, спортын дэд сайдын ажлыг надад өгчих, би энэ албыг авъя” гэсэн хүсэлт тавьсан гэдгийг эх сурвалж хэлж байна. Тэрээр өмнө нь МАН засагт хамтрахад дэд сайдад яригдаж байгаад албан тушаалд хүрч чадаагүй ажээ. Нарийн бичгийн даргынхаа энэхүү “хүсэлт”-ийг Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нь эсэргүүцэж, улмаар энэ асуудал МАН-ын дотоодод нэлээд зөрчил үүсгээд байгаа гэнэ.
Түүнийг МАН доторх нэгэн томоохон фракцын тэргүүн, засагт алба хашиж буй эрхэм ятгасаар Ерөнхий нарийн бичгийн дарга руугаа оруулсан гэж энэ намынхан дундяригдаж байна.
Сүүлийн жилүүдэд монгол хүний мөс чанар муудсан тухай дээр дооргүй л ярих болсон.
Бас албан тушаалд дурласнаа нууж хаахаа больсныг бид бүгд мэднэ. Гэхдээ арай ч дээ гэмээр ийм үйл явдал МАН-д болсон гэх. Арай ч үгүй байлгүй гэж найдъя.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Б.ДАМДИН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ