Японд якузагийн толгойлогчийг баривчилжээ

Японы өмнөд нутагт ажилладаг гэмт хэргийн “Кудокай” бүлэглэлийн гурван толгойлогч этгээдийг тус улсын цагдаагийнхан иргэдээс “татвар” татдаг том хэмжээний тогтолцоо бий болгосон, өөрсдөө татвар төлөөгүй хэрэгт сэжиглэн баривчилсан байна.

Эдний тоонд “Кудокай” бүлэглэлийн тэргүүн, японы гэмт хэргийн ертөнцийн зартай төлөөлөгч68 настай Сатору Номура оржээ. Түүнийг аллага, хүн хулгайлан хөнөөсөн хэргийн төлөөнөө хэдийнээ баривчилсан бол одоо шүүхэд татаад байна.

Мөрдөн байцаалтын явцад Номура нь өөрийн бүлэглэлийнхэн болоод бусад бүлэглэлээс татвар байдлаар 227 сая иен буюу 1,8 сая доллар татаж банкуудад өөрийн гэр бүлийн гишүүдийн нэр дээр данс нээн хадгалсан атлаа 88 сая иений татвараа төлөөгүй байсан гэнэ.

Фукуока аймгийн цагдаагийн төлөөлөгч энэ тухай мэдээлсэн хэвлэлийн бага хуралдээрээ мафийн толгойлогчид ингэж гишүүдээсээ татвар авч байгаа нь тэднийг гэмт хэрэг рүү түлхэж байгаа хэрэг гээд “Энэ бол нийгмийн эсрэг тогтолцоо” гэсэн байна.

www.assa.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ