Ичиножёо жинтэйгээ тэмцэж эхэлжээ

Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул хүү Алтанхуягийн Ичинноров буюу Ичиножёо өмнөх сарын башёд 207 кг жинтэйгээр барилдсан. Хэдийгээр багш нь түүнийг 180-190 кг жинтэй барилдвал хурд нь харьцангуй нэмэгдэж, хөдөлгөөн нь илүү хурдасч, илүү сайн барилдах магадлалтай гэж дүгнэж буй ч жин нь сүүлийн хэдэн сард хасагдах бус бага багаар нэмэгдсээр байсан.

ichinojoТиймээс ч Ичиножёо жингээ хасахаар бэлтгэлээ шаргуу хийж эхэлжээ. Сүүлийн дөрөв хоногт Ичиножёо барилдаан их хийж, биеийн хүчний дасгал, гүйлт зэргээр хичээллэснээр жингээ 2 кг-аар хасч, 205 кг болгож чадсан байна. Одоо жингээ энэ эрчээрээ хасч, ойрын хугацаанд 200 кг-д хүргэж буулгахыг хичээж буй ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ