“Ялагдашгүй Армада” ээлжит гурван оноогоо авлаа
“Франц 2016” Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шат явагдаж байна. Буурал тивийн 53 улс есөн хэсэгт хуваагдан тоглож байгаагаас Исланд, Уэльс, Словак, Польш, Англи, Румын, Австри, Хорват, Португал тус бүр хэсгээ тэргүүлж байгаа аж.
Урд шөнө “С” хэсэгт өрсөлдөж буй Испани-Беларусийг 1:0, Словак-Македоныг 2:1, Украйн-Люксембургийг 3:0-ээр тус тус хожлоо.
Энэ хэсэгт Словак зуун хувийн амжилт үзүүлж, 18 оноотой болсон. Харин аваргаа хамгаалан тоглож буй Испани Македоныг 5:1, Люксембургийг 5:0, Беларусийг 3:0, 1:0, Украйныг 1:0-ээр хожсон. Харин өнгөрсөн оны аравдугаар сарын 9-нд Словакт 2:1-ээр хожигдсон.
Испанийн шигшээ баг Европын аваргын тэмцээнд 1964, 2008, 2012 онд түрүүлснээс гадна сүүлийн хоёр еврод зургаан тоглолт хийхдээ тав хожиж, нэг тэнцсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ